Шаамар сум хорт зуршилгүй сум болно

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Шаамар сум хорт зуршилгүй сум болно

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаахан тосгоны ЕБС-д “Нээлттэй сургууль, төлөвшсөн сурагч” төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийг ДЗОБ-ын “Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-өөс хэрэгжүүлж байгаа бөгөөд сургууль хамт олны дунд олон сонирхолой арга хэмжээ явагдсан байна. Тухайлбал “Төгөлдөржсөн эр хүн” ТББ-ын тэргүүн, лектор Ж.Бадамдорж “Архигүй монгол гэр бүлийг цогцлооё ”лекцийг сурагчид болон 80 гаруй эцэг , эхчүүдэд тавьжээ. Мөн “Харилцааны ур чадвар” сэдвээр тосгоны 30 гаруй төрийн албан хаагчдад сургалт явуулж,  төслийн хүрээнд Шаамар сумын төрийн байгууллагууд болон сурагчдын санаачилгаар “Хорт зуршилгүй сум  болцгооё” аяныг зургаан сарын хугацаатай зарлан явуулахаар болсон байна. Аяны хүрээнд зохиогдсон “Хорт зуршил” сэдэвт илтгэлийн уралдаан  ЕБС, МСҮТ-ийн сурагчдын дунд болж 10-ын А ангийн сурагч Насан-Очир, Эрдэнэбаяр нарын тавьсан илтгэл  түрүүлжээ.

Б.Саран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж