Аймгийн Засаг дарга авлигын хэргээр хоригджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Аймгийн Засаг дарга авлигын хэргээр хоригджээ

Өмнөговь аймаг одоогийн байдлаар Монгол Улсын хамгийн баян аймаг болох гэж байна. Харин энэ баялаг дарга нарт “хараал” хүртээж магадгүй байгаагийн эхлэлийг тус аймгийн Засаг даргын тарьсан хэрэг тавьжээ. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа хятадуудад авлига өгсөн хэргээр Ганц худагт морилсон байна. Тэрбээр аймгийнхаа Ханбогд сумаас алт гаргах зөвшөөрлийг хятад иргэдэд өгч авлига хүртсэн нь ийнхүү нийслэлд ирж “аав”-ынд морилох шалтгаан болжээ. Засаг даргын хэргийг Тагнуулын ерөнхий газрынхан шалгаж эхэлсэн аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж