Дуучин Daisy амаржаад удаагүй байгаа ч уран бүтээлчийн ажилдаа яаран оржээ. Тэрбээр шинэ дуу, шинэ клип гээд олон ажил төлөвлөсөн байна. “Madness” хамтлагийн анхны соло гитарчин Ганг, түүний гэргий дуучин Daisy нар хоёр сарын өмнө буюу хоёрдугаар сарын 14-нд тохиодог Гэгээн валентины өдөр бяцхан охинтой болсон юм. Уран бүтээлийн чансаа, өвөрмөц дуу хоолой, сэтгэлгээ, авьяасаараа хөгжмийн ертөнц дэх залуу уран бүтээлчдээс эрс ялгарч чаддаг хосууд ийн дөрвөн хөөрхөн охины аав, ээж болоод байна.
Ганг, Daisy хоёртоо, тэдний хөөрхөн охид, хайраар бялхсан гэр бүлд аз жаргал, уран бүтээлийн амжилт хүсье.
М.УРИН