ҮАБЗ-ийн хуралдааны протоколыг нээлттэй болго гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

ҮАБЗ-ийн хуралдааны протоколыг нээлттэй болго гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Долдугаар сарын 1-ний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд Онц байдал зарлах шийдвэр гаргахын өмнө болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын протоколыг нээлттэй болгох ёстой” гэлээ.

Хэдийгээр эл хурал хуулиараа нууцын зэрэглэлд хамаардаг ч УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг гишүүд цуглаж хууль дүрэм журмынх нь дагуу асуудлыг хэлэлцээд нээлттэй болгох боломжтой юм байна. 

Харин энэхүү протоколыг нээлттэй болгосноор эл асуудлыг талууд судалж шүүх бүрэлдэхүүний хувьд зөв шударга шийдвэр гаргах бололцоотой болно. Нөгөө талаасаа шүүх хуралдаанд оролцож байгаа хохирогч, өмгөөлөгч, яллагдагч нарын хувьд мэдээлэл нь бүрэн дүүрэн болно гэж үзэж байна. Мөн тэрбээр энэ хэргийн гол буруутан болох улстөрчид, улстөрийн намууд нь хэргээс мултарчихаад, олон нийтийн анхаарлыг зөвхөн өмгөөлөгч нарыг баривчилж байгаа үйл явдал руу чиглүүлж, хэрэг явдлаас цэвэрхэн бултах арга саам эрэлхийлж байна гэж мэдэгдсэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж