
УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн Цэцээс Сонгуулийн хуулийн талаар гаргасан дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Гишүүн З.Энхболд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос гаргасан “Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй” гэсэн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэйг гишүүдэд анхааруулав. Гишүүн С.Баярцогт ч мажоритариас пропорциональ руу гулсдаг заалтыг Герман зэрэг олон оронд хэрэглэдэг болохыг тайлбарлалаа. Ингэснээр иргэдийн өгсөн санал хаягддаггүй гэсэн юм. Гишүүн Д.Ганхуяг Цэц захиалгаар ажилладаг болсныг мөн хэллээ.
Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураахаар болсон ч гишүүн Ч.Сайханбилэг 15.00 цагаас нэгдсэн хуралдааныг дахин үргэлжлүүлэх санал дэвшүүлэв. Тэрбээр хэрэв МАН-ын бүлгийн гишүүдийн олонхийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авбал АН-ын бүлэг чуулганы хуралдаанд цаашид оролцохгүй гэсэн юм.
Ингээд 15.00 цагаас чуулганы хуралдааныг Цэцийн дүгнэлтээр үргэжлүүлэхээр боллоо.