Поп дива Бритни Спирс Саймон Коуэлтэй тохиролцоонд хүрчээ. 10 сая ам.долларыг 20 болгож өсгө хэмээн “гэдийгээд” байсан Бритни 15 сая дээр зөвшөөрөөд байгаа сурагтай. Гэхдээ гэрээн дээр албан ёсоор гарын үсэг зураагүй байна.
Саймон Коуэлийн эртний анд Паула Абдул “X Factor”-оос гарахаар зарласан нь бөөн дуулиан дэгдээсэн. Түүний оронд хэн ирэх бол гэдэг таамаг ч нисэж эхэлсэн. Дуучин Уитни Хьюстоныг нас барсны дараа Саймон Коуэл түүнийг өөрийн шоундаа шүүгчээр авчрахаар бараг тохиролцчихсон байсан тухай дам яриа ч сонсогдсон. Харин одоо Паула Абдулын оронд “X Factor”-ын шүүгчийн суудалд суух хүний нэр тодорхой боллоо.