Орхон аймгийн ЗД-д Д.Дэлгэрбаярыг нэр дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Орхон аймгийн ЗД-д Д.Дэлгэрбаярыг нэр дэвшүүлжээ

Орхон аймгийн Ардын намын хороо уржигдар хуралдаж намын хорооны даргаар Д.Дэлгэрбаярыг сонгожээ. Тэрбээр Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрыг олон жил удирдсан бөгөөд өмнө нь аймгийн Ардын намын хорооны дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байсан ажээ. Улмаар тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Орхон аймгийн Засаг даргад  Д.Дэлгэрбаярын нэрийг дэвшүүлэхээр тогтжээ. ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болох аж. Энэ үеэр түүнийг Засаг даргаар томилох магадлал өндөр байгаа гэнэ. Ардын намын Удирдах зөвлөлөөс Д.Дэлгэрбаярыг Орхон аймгийн намын хорооны даргаар сонгож, Засаг даргад нэр дэвшүүлэхийг зөвшөөрсөн аж.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж