Буянт-Ухаа спорт цогцолборт болж буй Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейволчдын тэмцээний зохион байгуулагч, дасгалжуулагчдыг Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр хүлээн авч уулзав. Тэрбээр 2 дахь удаагаа зохиогдож буй тэмцээнд амжилт хүсээд тэмцээнийг хамтран зохион байгуулагчийн хувьд Улаанбаатар хотын захиргаа бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ. Энэ удаагийн азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейволчдын тэмцээнд Киргизстан, Малайз, Монгол, Хонг Конг, Тайландын тамирчид өрсөлдөж байгаа юм. Энэ сарын 10-15 ны хооронд зохиогдох уг тэмцээнд манай баг тамирчид анхдугаар тэмцээний аварга Тайландын баг тамирчдыг буулган авчээ.