“Довтолгоо” нас ахисан хамгаалалтаас илүү

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

“Довтолгоо” нас ахисан хамгаалалтаас илүү

Өнөөдөр Лос Санс өмсгөлтэй “Финикс Санс” баг өөрийн талбайдаа “Сан-Антонио Спурс” багийг хүлээн авч, цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Хоёр баг сүүлийн жилүүдэд плей-оффт нэг бус удаа таарч тоглосон бөгөөд тухайн үед туршлага зааж, дөрвөн удаагийн аваргууд илүүрхэж байсан юм.

Харин өнөөдөр бүх зүйл өөр байлаа. “Финикс Санс” залуу тоглогчдоор сэлгээгээ зузаатган хүч нэмснээс гадна шинэ дасгалжуулагчийн арга барилаар ялгагдаж байв. “Спурс”-ын хувьд гол тоглогчдын нас нэлээд ахисан, дээр нь сэлгээний тоглогчид цөөтэй болсон гээд сул тал илүү олон байлаа. Гэсэн ч Тим Данкан 29 оноо, 10 удаагийн самбараас бөмбөг авалт, Ричард Жефферсон 18 оноо, 10 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, Тони Паркер 20 оноо авсан ч эдгээр бүх үзүүлэлт багт нь хожил авчирсангүй. Муухан тоглосон Жорж Хилл, Ману Жинобили хоёртой холбоотой ч байж болох юм.

Тэдний эсрэг Стив Нэш, Жейсон Ричардсон нар тус бүр 19 оноо, ахмад тоглогч Грант Хилл 18, довтлогч Амаре Стадмайэр 23 оноо, 11 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, шилдэг тоглолт үзүүлснээр баг нь үндсэн цагт 110-102 харьцаатай хожиж, цувралыг 2-0 ээр тэргүүлж эхэллээ.

Гэхдээ гол тоглогчид гэхээсээ илүүтэйгээр энэ хожил сэлгээний тоглогчдын гавьяа гэж хэлж болох юм. Чанин Фрай 15 оноог (5-6) холын зайн шидэлтээс авчирч, Дадли 11 оноогоор шийдвэрлэх үед багтаа тус болсноор илүү гарах боломж тэдэнд олдсон гэж болно.

Тоглолтын эхний хагаст “Спурс”-ын хамгаалалт гайхалтай болж байсан ч сэлгээ муутай учраас гол тоглогчид нь нэлээд ядарч, улмаар сүүлийн үед ялагдал хүлээсэн юм. Гэхдээ тэд дараагийн хоёр тоглолтыг талбайдаа хийх учраас цувралыг тэнцүүлэх боломжтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж