Эх нь хүүхдээ моргоос аварчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Эх нь хүүхдээ моргоос аварчээ

Аргентинд амьгүй төрсөн хүүхдийг ээж нь 12 цагийн дараа сүүлчийн удаа харахаар очихдоо амьд байгааг мэджээ.

Бүсгүйд хүүхэд нь амьгүй төрснийг дуулгаж, нас барсныг гэрчлэх бичиг өгсний дараа тэрбээр нөхөртэйгээ хамт хүүхдээ дахин нэг удаа харахаар моргийн өрөө рүү орсон аж.

Жижиг авсан дотор цагаан даавуугаар бүтээсэн хүүхдээ харахаар ээж нь даавууг аяархан сөхжээ. Бяцхан хуруунууд нь ямарч хөдөлгөөнгүйг хараад бүсгүй даавууг буцааж бүтээхэд хүүхэд уйлсан аж. Хүүхдийнхээ зургийг дурсгал болгон хадгалахаар моргод очоод амийг нь аварсан эхнэр нөхөр хоёр эмнэлгийг шүүхэд өгөх гэж байгаа гэнэ.

Тэд охиндоо Луз Милагроз буюу “Ид шидийн хүч” гэдэг нэр өгчээ. Милагроз охин дутуу төрснийг эмч нар амьгүй гэж тодорхойлсон аж. Охин одоо сэхээн амьдруулах тасагт байгаа бөгөөд бие нь өдрөөс өдөрт тэнхэрч байгаа гэнэ.

Аргентины эрүүл мэндийн яамны орлогч сайд шинжээчдийг томилж, дээрх хэрэгт мөрдөн байцаалт явуулах шийдвэр гаргасан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж