Чингис хаанд хүндэтгэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Чингис хаанд хүндэтгэл илэрхийлэв

Тайванийн нийслэл Тайпэй хотод Чингис хаанд хүндэтгэл үзүүлэх ёслол болж олон монголчууд цугларлаа. Уг арга хэмжээг Монгол, Түвдийн харилцааны комиссоос зохион байгуулжээ.

Тайваньд амьдардаг, сурдаг олон монголчууд энэ ёслолд хадаг барин оролцсон бөгөөд Өвөр Монголын уран бүтээлчид ирж, ардын дуу, бүжгийн тоглолт үзүүлжээ. “Манай Монголд болдог ёслолоос их өөр юм байна” хэмээн Монголоос ирсэн 23 настай Анир хэмээх Мин Чуан их сургуулийн оюутан залуу ярив.

Монгол, Түвдийн харилцааны комиссын тэргүүн Луо Ин Шэй “Билгийн тооллоор жилийн гурав дахь сарын 21-нд Өвөр Монголчууд Чингисийн онгонд ирж цугларан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай” хэмээн тайлбарлажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж