Ой хээрийн таван түймэр асч байна

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Ой хээрийн таван түймэр асч байна

Улсын хэмжээнд он гарсаар 53 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас
өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган аймгийн нутагт 5 түймэр асч, Булган,
Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд аймгийн нутагт 5 түймэр цурманд байна.

Асч байгаа:
Хөвсгөл
аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн нутагт, /сумын төвөөс хойш 130
гаруй км, зам бартаа ихтэй/ “Хөх голын Хөрхрөө уул” гэдэг газар гарсан
ойн түймрийг унтраахаар,     

Мөн тус аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг, “Агуйн дэл” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар,

Мөн
сумын 3 дугаар багийн нутаг, Буурлын голын “Агьт” гэдэг газар гарсан
ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. /Түймрийн талбайг бүтэн тойроход
30 км, унанги их, үе үе хүчтэй салхитай, хуурайшилт ихтэй байна. 

Мөн тус аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр багийн нутаг, “Тайгас” гэдэг газар газар гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Булган
аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг, “Хайлантын эх” гэдэг /
газар гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. /Түймрийн баруун,
зүүн болон урд хэсгийг цурманд оруулж, баруун хойд хэсгийг цурманд
оруулахаар бүлгүүд ажиллаж байгаа мэдээг өгсөн байна./

Цурманд оруулсан:
Булган
аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутаг, “Зүүн тарвагатай гол”,
“Сангастай уул” гэдэг гарсан ойн түймрийг унтраахаар Булган, 
Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид,  орон
нутгийн иргэд нийт-145 хүн ажиллан цурманд оруулж,

Мөн тус аймгийн
Тэшиг сумын Хужирт багийн нутаг, “Цуурай” “Хурган хясаа”гэдэг гарсан ойн
түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн
иргэд нийт-94 хүн ажиллан цурманд оруулж, 

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг, “Өндөр цахир” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд оруулж,   

Сэлэнгэ
аймгийн Түшиг сумын 2 дугаар багийн нутаг, “Ар хөндий” гэдэг газар,
хилийн 598-600 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас 5 км-ийн өргөн,
10 км-ийн гүнтэй ой, хээрийн түймэр орж ирсэнийг аймгийн Онцгой байдлын
газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, орон нутгийн иргэд
нийт-46 хүн ажиллан цурманд оруулж,

Ховд аймгийн Ховд сумын Баруун
салаа багийн “Алаг” гэдэг газар гарсан хээрийн түймрийг аймгийн Онцгой
байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-62 хүн ажиллан
цурманд оруулж, бүрэн унтраахаар бүлгүүд ажиллаж байна.

http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж