Ирэх зургадугаар сарын Elle сэтгүүл Лондоны Олимп болохтой холбоотойгоор нэрт хөлбөмбөгчний зургийг нийтлэхээр шийдсэн гэнэ. Сэтгүүлийн ерөнхий редактор Лоррен Кэнди хэлэхдээ Дэвид Бекхэм өөрийн стиль имиж болон спортын амжилтаараа нэр хүндтэй учир алдарт хөлбөмбөгчний зургийг нийтлэх болсон ажээ.
Их Британийн хувьд Олимпийн наадмыг эх орондоо зохиох түүхэн жил болж байгаа учир үндэсний баатар Дэвид Бекхэмийн зургийг сэтгүүлийнхээ нүүр царай болгоно. Зөвхөн эмэгтэйчүүд ч биш эрчүүд хүртэл Дэвид Бекхэмд дуртай байдаг. Энэ сайхан залууг сэтгүүлийн хавтаснаас харахыг хүсэхгүй хэн байх билээ гэж Лоррен Кэнди нэмж хэлсэн юм.
Elle сэтгүүлийн түүхэнд анх удаа эрэгтэй хүн ганцаараа хавтасны зурганд гарах болж байна. Өмнө нь өөрийн бүсгүйн хамтаар цөөн тооны эрэгтэйн зураг гарч байсан ажээ. Эмэгтэйчүүдийн загварын Elle сэтгүүлийн зургадугаар сарын дугаар нь тавдугаар сарын 30-наас худалдаанд гарч эхлэх гэнэ.
Өдгөө 36 настай Дэвид Бекхэм хөл бөмбөгийн Европын томоохон клубуудын орхин, АНУ-ын Галакси багт тоглож байгаа хэдий ч тэрээр Европ тивд нэр хүндтэй хэвээрээ байгаа юм. Бекхэмийг зар сурталчилгааны том компаниуд урьсаар байгаа аж. Түүнчлэн Дэвид Бекхэм Samsung компанийн Олимпийн элч болсон байна.