“100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

“100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн нээгдлээ

Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвөөс зохион байгуулж буй “100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн өнөөдөр эхэлж байна. Үзэсгэлэн Оросын соёл шинжлэх ухааны төв /РЦНК/-д болж буй юм.

Үзэсгэлэнд зөвхөн “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан болон цаашид хамрагдах орон сууцны барилгын компаниуд оролцох юм. Мөн үзэсгэлэнгийн хүрээнд энэ хөтөлбөрийн талаарх хууль эрхийн актууд, хэрэгжүүлэгч талуудын дүрэм, журам зэрэг холбоотой бүх мэдээллийг нэг цэгээс олгож, тусгай хэвлэл тараах юм байна. Үүний зэрэгцээ банк, санхүү, даатгалын байгууллагууд, ОССК, НЗДТГ, ЗТБХБЯ зэрэг “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт оролцогч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох учир хөтөлбөртэй холбоотой бүх мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэх ажээ.

                                Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж