“Эрдэмийн далай” цогцолбор Кембрижээр амьсгална

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

“Эрдэмийн далай” цогцолбор Кембрижээр амьсгална

Дундговь аймгийн “Эрдэмийн далайн” цогцолбор сургууль Кембрижийн стандартыг дугаар ангийн сургалтандаа хэрэгжүүлэх  лаборатори сургуулийн нэгээр тодорч дэлхийн төвшний сургалтын хөтөлбөрийг дунд сургуулийн сургалтанд  нэвтрүүлэх бэлтгэл үеийг  бүлгийн өчигдрөөс эхлүүлж байгаа ажээ. Сургуулиудын сүүлийн гурван жилийн сургалт арга зүйн үр дүнг харгалзан тус сургуулийг Дундговь аймагт сонгосон байна. Сургалтын орчин нөхцлөөс эхлээд олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай зүйл байгаа ч эхний удаад сургалтын анги танхим тохижуулах, сургуулийн барилгын их засварыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Туршилтын хичээлд “Эрдмийн далай” цогцолборын 5,9,10 дугаар ангийн 12 бүлгийн 380 гаруй хүүхэд хамрагдаж эхэлжээ. Тэд хими,биологи, математик, англи хэл, физикийн хичээлийг Кембрижийн стандарт хөтөлбөрөөр заалгах юм байна. Туршилтын хичээл тавдугаар сарын 24 хүртэл буюу дөрөвдүгээр улирал хүртэл үргэлжлэх  аж.

Б.Саран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж