Олимпийн бамбар Дорноговьд аялж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Олимпийн бамбар Дорноговьд аялж байна

“Лондон 2012” олимпийн бамбар аялах аяныг Өмнөговь аймгаас Дорноговь аймгийнхан хүлээн авлаа. Олимпт оролцох Монголынхоо баг тамирчдыг дэмжин, бүх нийтээр биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилготой уг аян нэг сарын хугацаатай үргэлжлэх ажээ. Сайншандын нэгдүгээр сургуулиар зочилсон уг бамбарыг хоёр, гуравдугаар сургууль цаашлаад аймгийн МСҮТ, «Саранхөхөө» театр болон бусад байгууллага үргэлжлүүлэн авч, байгууллагынхаа ажилтнууд дунд биеийн тамирын уралдаан тэмцээн, олимпийн утга агуулга бүхий эссэ бичлэг, гар зургийн уралдааныг сурагчдын дунд зохион байгуулах  юм байна. Мөн хөдөөгийн сумдаар тойрон аялж, ирэх тавдугаар сарын 3-нд аймгийн төв талбайд сарын аяныг дүгнэн, хаалтын ажиллагааг зохион бай­гуулж Говьсүмбэр аймагт хүлээлгэн өгөх гэнэ.Дашрамд дуулгахад  Дорноговь аймгийн тамирчин н.Ууганхүү Германд болсон жүдо бөхийн олон улсын А зэрэглэлийн тэмцээнд түрүүлж алтан медалийн эзэн болсноор Параолимпид оролцох эрх авсан юм байна.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж