“Хүмүүн заяа”-ны цоморлиг мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

“Хүмүүн заяа”-ны цоморлиг мэндэллээ

УИХ-ын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, МСНЭ-ийн шагналт сэтгүүлч Ш.Содномжамцын “Хүмүүн заяа” нийтлэлийн ном өчигдөр хэвлэлтээс гарлаа.

“Түүх, цаг үе, хүмүүс, амьдрал” гэсэн тодотголтой түүвэртээ сэтгүүлч Ш.Содномжамц сонин хэвлэлүүдэд ажиллаж байхдаа нийтлүүлсэн шилдэг ярилцлага, хөрөг, найрууллаа цоморлиг болгон дээжилжээ. Дээрхийн гэгээн, XIV Далай лам Данзанжамц, Ромын Пап II Иоанн Павел нарт бараалхсан тэмдэглэл, ярилцлага, Монголын дархан хилийн толь гэгдэж асан генерал Б.Цэдэн-Иш, Элчин сайд Г.Нямдоо, Батлан хамгаалахын сайд агсан Ш.Жадамбаа, түүний хүү өдгөөгийн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ж.Амарсанаа нартай хийсэн сонирхолтой ярилцлагууд, өөрийн номын багш, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч М.Зулькафилийн хөрөг найруулал зэргээс гадна Монголын түүхтэй холбоотой хүмүүсийн талаар эрдэмтэн мэргэдтэй хийсэн ярилцлагаа түүхэн баримтуудаар баяжуулан баталгаажуулжээ.

Тухайлбал, доктор Л.Бат-Очиртой маршал Х.Чойбалсангийн талаар ярилцахдаа И.В.Сталинаас Х.Чойбалсанг хүлээн авсан уулзалтын тэмдэглэл, Ю.Цэдэнбалын өвийг хамгаалж судлах ёсангийн ерөнхийлөгч Н.Батбаяртай хтйсэн ярилцлагадаа прозурорын мөрдөн байцаагч н.Уранцэцэгийн А.И.Цэдэнбал-Филатоваг байцаасан дротокол зэргээр баяжуулан баримтжуулжээ.

Ийм нэг сонирхолтой, сэтгүүл зүйн ур ухаан шингэсэн ном уншигчдын гар дээр очиж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж