Чингисийн хөшөө Лондонд сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Чингисийн хөшөө Лондонд сүндэрлэнэ

Чингис хааны хөшөө энэ сарын 14-нд Лондонд сүндэрлэн нээлтээ хийх  гэж байна. Буриадын уран барималч Д.Намдагийн бүтээсэн энэ хөшөө Лондон хотын “Хайд” цогцолборын гантиг нуман хаалганы ойролцоо байрласан байна. Их хааны хүрэл хөшөөнд дундад зууны үеийн монгол цэргийн хуяг өмсгөсөн бөгөөд хоёр гараа дэлгэсэн байдалтай дүрсэлжээ. Чингисийн хөшөө нь морины туурайнаас малгайны орой хүртэл 1.5 метр өндөртэй аж.

Хөшөөний нээлтийн үеэр тус цогцолборт Д.Намдагийн өнгөрсөн 12 жилд бүтээсэн бүтээлийн цуглуулга бүхий “Нүүдэлчдийн ертөнц” нэрт үзэсгэлэн нээгдэх юм байна. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын элчин сайдын яамны төлөөлөгчид, Монголын урлагийн ассоциаци зэрэг нийт 250 гаруй хүн оролцох аж.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж