
Харин Диана гүнж кинонд тоглосны дараа хувийн амьдралд нь олон зүйл өөрчлөгдөнө гэхээс эмээж буйгаа бие хамгаалагчаас нуугаагүй гэнэ. “Бие хамгаалагч 2” киног бүтээх тухай яриа 2001 онд өрнөсөн бөгөөд Костнер санаагаа цухуйлгаж, “Хэрэв та кинонд тоглохыг сонирхож байвал бид үүнийг танд зориулж хийнэ” гэжээ. Харин Диана гүнж хариуд нь “Би сонирхож байна” гэж хариулсан аж. 1992 онд дэлгэцнээ гарсан “Бие хамгаалагч” кинонд Кевин Костнер дуучин Уитни Хьюстонтой хамтран тоглосон юм.
Кино сайн муу багагүй хэл ам дагуулж, Уитни Хьюстон хамгийн муу жүжигчин гэж цоллуулж байсан юм.
Н.Энх