Дорнодын симфони оркестр нийслэлд эгшиглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Дорнодын симфони оркестр нийслэлд эгшиглэлээ

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын симфони оркестр нийслэлийн иргэдэд уран бүтээлээ толилуулахаар ирээд байгаа ажээ. Монгол улсын хэмжээнд байнгын ажиллагаатай гурван симфони оркестр байдаг /ДБЭТ, Улсын филармони, тэгээд Дорнод аймгийн ХДТ-ын симфони оркестр/ юм. Тус симфони оркестр 34 жилийн туршид тасралтгүй уран бүтээлээ тууривсаар ирсэн бөгөөд нийслэлийн иргэдэд оркестроо танилцуулж, уран бүтээлээ тайлагнах зорилготойгоор өчигдөр 18,00 цагт Улсын филрамонид тоглолтоо хийжээ. Тоглолтонд мэргэжлийн оркеструудын тоглодог бүтээлүүдийг тоглосон ба Монголын алдартай хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлээс эгшиглэлээ. Тус хамтлагын урын санд 50-60 бүтээл байдаг агаад жил бүрийн Цагаан сараар “Учиртай гурван толгой” дуурийг сэргээж тавьдаг уламжлалтай гэнэ. Харин төсөв мөнгөний хувьд уран бүтээлийн зардал гэж жилд 17 сая төгрөг төсөвлөдөг ч энэ мөнгө нь томоохон бүтээл хийхэд ч хүрэлцдэггүй гэвч  жилдээ 3-4 шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэхийг хичээн ажилладаг хэмээн тус театрийн дарга П.Наранхүү хэлж байлаа.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж