Саяхан Жулия Робертс нөхөр хүүхдүүдийн хамт Хавайн арал дээр амарсан гэнэ.
Далайн эрэгт нөхөр Дэнни Модер болон долоон настай ихрүүд Хейзел, Финнеус болон дөрвөн настай Хенригийн хамт байсан жүжигчин бүсгүй ихэд жаргалтай байсан аж. Тэднийг далайн эрэгт байх үеэр нь папараци зурагчид зургийг нь авсан байна.
Сүүлийн үед гэр бүл хүүхдүүдийн хамт ихэнх цагаа өнгөрөөдөг болсон Жулия Робертс кинонд бараг тоглохгүй байгаа билээ. Гэхдээ тэрээр усны хувцастай байхдаа гоолиг сайхан хэвээр байсан гэнэ. Огт будаггүй байсан 44 настай жүжигчин бүсгүй наснаасаа хамаагүй залуу харагдаж байжээ. Далайн эрэг дээр түүнийг гоёж байсан ганц гоёл нь бүсэлхий дээрх хүүхдүүдийнхээ нэрний шивээс л юм.