Монголын баг Киргизтэй тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Монголын баг Киргизтэй тоглоно

Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спорт цогцолборт үргэлжилж буй Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг өнөөдөр ээлжит тоглолтоо хийнэ. Өчигдөр эхний тоглолтоо хийж, аваргаа хамгаалан тоглож буй Тайландын багийг 3-2 харьцаатай хожсон Монголын волейболчид өнөөдөр Киргизстаны багтай тоглоно. Киргизстаны багийн хувьд тэмцээний эхний өдөр Тайланд, харин өчигдөр Хонконгийн багт хожигдож, хоёр хожигдолтой болоод байгаа билээ. Тоглолт хуваарийн дагуу өнөөдөр 15.00 цагт эхэлнэ. Харин хоёр дахь тоглолт 18.00 цагт эхлэх бөгөөд Тайланд болон Малайзын багийн хооронд болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж