
АНУ-ын геологийн судалгааны төвийн мэдээлснээр газар хөдлөлт 65 км-ийн гүнд болсон аж. Газар хөдлөлтийн голомтоос 560 км-ийн зайтай нийслэл Мехико хотын иргэд газар хөдлөлтийн чичиргээг мэдэржээ.
Газар хөдлөлтийн улмаас хүний амь нас хохирсон, гэмтэж бэртсэн талаарх мэдээлэл ирээгүй байна. Хиймэл дагуулаас авсан зурагнаас харахад газар хөдлөлтөөс болж ноцтой сүйрэл, хохирол болсонгүй гэж Мехико хотын дарга Марсело Эбрард “Twitter”т-ээ бичсэн гэнэ.
Н.Энх