Өмнөговь аймагт ”Хавдрын эсрэг үндэсний аян-2012” -ы нээлт болов

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймагт ”Хавдрын эсрэг үндэсний аян-2012” -ы нээлт болов

Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Энхболд, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Нарантуяа, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар болон хавдрын нарийн мэргэжлийн эмч нар Өмнөговь аймагт ажиллав.

Өмнөговь аймаг нь засаг захиргааны 15 сум, 56 багтай, хамгийн алслагдсан сум Гурвантэс аймгийн төвөөс 320 км, хамгийн ойр сум нь 25 км байдаг. Нийт сумын 80% нь 100-с дээш 320 хүртэлх км зайд байрладаг. 17083 өрхийн 53891 хүн амтай. Хүн амын төрөлтийн түвшин,/ 22,5/ цэвэр өсөлт/ 16,6/ буурах хандлагатай байгаа хэдий ч хүн амын механик шилжилт нэмэгдэж сүүлийн 3 жилд 6151 хүнээр нэмэгдсэн.

Аймгийн хэмжээгээр 68 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн улсын төсвийн санхүүжилттэй эмнэлэг 19, / ЭМГ, БОЭТөв, өрхийн эмнэлэг 3, сумын эрүүл мэндийн төв 11, сум дундын эрүүл мэндийн төв 3/, хувийн эмнэлэг 16, Хувийн эмийн сан 12, эм ханган нийлүүлэх байгууллага 3, эргэлтийн эмийн сан 14, цэргийн ангийн эмнэлэг 3 ажиллаж байна.

2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар аймгийн Засаг дарга болон Тамгын газрын удирдлагуудтай өнөөгийн хийгдэж байгаа үйл ажиллагаанууд болон тулгамдаж буй асуудал, цаашид хийгдэх шаардлагатай ажлуудын талаар уулзалт ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтын дараа аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ, ХААН банк зэрэг байгууллагууд болон ард иргэд оролцсон “Хавдрын эсрэг үндэсний аян-2012”-ын үйл ажиллагааг нээж Хавдрын эсрэг үндэсний аяны зорилго болон ард иргэдийг хавдрын эрт илрүүлэлтийн үзлэг шинжилгээнд хамрагдан өөрийн эрүүл мэндийн төлөө цаг гаргахыг уриаллаа.

Дараа нь хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн сайд аймгийн ЭМГ, БОЭТ, “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил ”, “Эрүүл хүүхэд ” аяны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

2012 оны 4 сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар аймгийн БОЭТ-ийн удирдах зөвлөлийг хуралдуулах, Эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдтэй уулзалт ярилцлага зохион байгуулах хөтөлбөртэй ажиллаж байна.

Э.Мөнх

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж