Дархан-Уул аймагт “Тариаланчдын улсын зөвлөгөөн” өнөөдөр болно. Энэхүү
зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны удирдлагууд, орон нутаг болон тариалан эрхэлдэг
аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож энэ ондоо ямар техник технологиор
тариалан тариалах асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ жилийн тариалалт ирэх
сарын 10-наас эхэлнэ. Тариалалтад зориулж 318 мянган га талбайд
тариалан эрхлэхээр бэлтгэл ажил явагдаж байгаа аж. Өмнөх жилийн ургац
сайн байсан тул энэ жил бүрэн хэмжээний улаан буудайн үрийн нөөц бэлэн
байгаа ажээ. Тиймээс энэ жил дотоодоос улаан буудайн үрийг хангах
боломжтой. Салбарын яамнаас авсан мэдээллээр энэ онд 330 мянган га орчим
үр тариа, 320 мянган га улаан буудай, 15 мянган га төмс, найман мянган
га хүнсний ногоо, 18 мянган га тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөжээ.

Э.Болоржин
http://www.mminfo.mn/
http://www.mminfo.mn/