
“Чанарыг эрхэмлэе” уриан дор болох энэхүү үзэсгэлэн яармагт
- Шинэ орон сууц барьж буй компаниуд,
- Барилгынг материалын үйлдэрлэгчид
- Барилгын материалын импортлогчид
- “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр”-т хамрагдсан компаниуд
- Орон сууцны зээл олгож буй Арилжааны банкууд
- Хөрөнгө оруулагчид, төсөл хөтөлбөр хэрэгүүлэгчид
- Машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
- Амины орон сууц
- Интерьер дизайн, Ландшафт тохижилт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд оролцох юм.
Түүнчлэн ОХУ, Щвейцарь, Хятад, Солонгос, Япон, Герман, Польш, Чех, Итали зэрэг орны компаниудын барилгын шилдэг брэнд бүтээгдэхүүнүүд, үйл ажиллагаагааг олон нийтэд танилцуулах ажээ.
Үзэсгэлэн яармагийн үеэр “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулж ЗТБХБЯ, ОССК, Арилжааны банк болон хөтөлбөрт хамрагдаж буй компаниуд оролцож, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх тухай зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
У.БОЛОР