“Сумод шингэсэн монгол хөлс”

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

“Сумод шингэсэн монгол хөлс”

Мэргэжлийн сумод монгол залуус хүч сорьж эхэлсний 20 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойд зориулсан нэгэн шинэ ном худалдаанд гарлаа. Монголын хүчит хөвгүүд харь орны үндэсний бөхөд анх хэрхэн хүч үзэх болсон, яаж эзэгнэсэн талаар сэтгүүлч М.Сугар-Эрдэнийн бичсэн “Сүмод шингэсэн монгол хөлс” номноос та уншиж болно. Монголчууд анх сумо барилдсан 1992 оны гуравдугаар сарын тэмцээнээс 2012 оны гуравдугаар сарын тэмцээн хүртэлх 20 жилийн хугацаанд Японы мэргэжлийн сумогийн дохёон дээр 52 монгол бөх барилджээ. Тэдний цаг үе, тэвчээр хатуужил, барилдааны амжилт, хийж байсан мэх, даваа унааны үзүүлэлт, олны сэтгэгдэл, тэр л агшин, тэр л сэтгэгдэл зэргийг нь мөнхлөн үлдээсэн ярилцлага, нийтлэлүүдийг танд толилуулж байна.

“Сүмод шингэсэн монгол хөлс” номыг “Интер ном”, “Мир”, “Мажестик” номын дэлгүүрүүдэд худалдаалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж