Шүүгдэгчдэд өмгөөлөгч томилохоор хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Шүүгдэгчдэд өмгөөлөгч томилохоор хуралдана

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэгээр хүний амь хороосон хэргээр шүүгдэж буй цагдаагийн дарга нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 16 буюу ирэх даваа гаригт болох аж.

Энэ удаагийн хурлаар шүүгдэгчдийн асуудлыг хэлэлцэхгүй харин өмгөөлөгч  нар нь баривчлагдаад буй Ч.Амарболд, Г.Ганбаатар нар болон өмгөөлөгчид нь өмгөөлөх эрхээсээ татгалзсан О.Зоригт, Ш.Батсүх нарт шинээр өмгөөлөгч томилох дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж