МоАХ-ны анхдагчид “Бид ардчилсан эрх чөлөөт нийгэм байгуулах гэж тэмцэж байсан, гэтэл өнөөдөр хөдөөд ажилгүйдэл ядуурал газар авч нийгмийн хамгаалал алга байна. Үүнийг дагасан гэмт хэрэг зөрчил ихэсч, оюуны хоосролтой иргэдийн тоо улам нэмэгдэж тэр хэмжээгээр иргэдийн сөргөлдөөн будлиан хурцдаж магадгүй болоод байна.
Энэ байдал цаашдаа хурцдаж нийгмийг хамарсан мөргөлдөөнд ч хүргэж магадгүй төвшинд хүрчээд байна. Хөвсгөл аймгийн хувьд нийгмийн баялаг цөөхөн хэдэн хүний, тэр дундаа аймгийн Засаг даргын болон түүнийг тойрон хүрээлэгчдийн гарт орж аливаа асуудал дан ганц хэдхэн хүний үзэл бодлоор шийдэгдэж байгаа нь хууль хэрэгжихгүй шударга ёс гэж байх болсонтой холбоотой “ хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.