
Өнөөдөр Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын түр хорооноос улс төрийн нам эвсэл, холбоодод хандан уриалга гаргаж, хэвлэлийн бага хурлыг Лобби төвд 11.00 цагаас хийхээр болжээ.
ШШГЕГ-ын дэргэдэх Банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах албанаас хураасан эд хөрөнгийг борлуулж, үлдсэн 50 хувийн хохирлыг барагдуулахаар болсон ч ХЗХ-ны хохирогчид ШШГЕГ-ыг хууль, журмын дагуу асуудлыг шийдвэрлэхгүй байгаа гэж хохирогчид мэдэгдэж байгаа юм.
Д.Жаргал