“Telephone” дууг анх Britney дуулж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

“Telephone” дууг анх Britney дуулж байжээ

х
Этгээд гаж төрхөөрөө ялгардаг дуучин Lady Gaga-ын хит болсон “Telephone” дууг анх “Попын гүнж” Britney, алдарт продюссер Rodney Jerkins-тай хамтран бичүүлж байсан ч тэрхүү бичлэгээ олонд хүргээгүй аж.

Lady Gaga энэхүү дууг дуучин Beyonce-тай хамтран дуулж олонд хүргэснээр асар том тэсрэлт хийж, нэр алдар нь өссөн билээ.

Харин Продюссер Jerkins энэхүү дууг Britney-гийн дуулж байсан хувилбар дээр үндэслэж гаргасан хэмээн баталж байгаа бөгөөд харамсалтай нь тэр хувилбарыг интернэтэд байрлуулж байгаагүй гэнэ. Мөн тэрбээр Britney-гын зөвшөөрөлгүйгээр түүний дууны бичлэгүүдийг нийтэд тараадаггүй учраас тэрхүү хувилбарыг олонд хүргэж чадалгүй байсаар өдийг хүрсэн хэмээн ярьжээ.

Энэ яриа гарснаас үүдэн “Telephone” дууг Lady Gaga, Britney хамтран дуулж магадгүй гэнэ. 

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж