Баянгол дүүргийнхэн аян зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Баянгол дүүргийнхэн аян зарлалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Хоггүй Улаанбаатар" нэртэй аяныг зарласан билээ. Үүний дагуу нийслэлийн есөн дүүрэгт хотоо хогноос нь салгах олон төрлийн ажил хийж байна.

Баянгол дүүрэгт энэ сарын 1-ээс эхлэн "Цэвэр дүүрэг-Эрүүл орчин" нэртэй бүтэн хоёр сарын аян өрнөж байна. Энэ аяны хүрээнд их цэвэрлэгээ, далан сувгийн цэвэрлэгээ хуваарийн дагуу хийгдэхээс гадна аж ахуйн нэгжүүдийн эргэн тойронд өдөр бүр цэвэрлэгээ хийж хэвшүүлэхэд анхаарах юм.

Дүүргээ цэвэр цэмцгэр байлгахын төлөө холбогдох байгууллагууд бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллахын зэрэгцээ айл өрх, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх аяны гол зорилго оршиж байгаа юм байна.

Баянгол дүүргийн хувьд үйлчилгээний байгууллагууд ихтэй, дэлгүүр, зоогийн газруудаас их хэмжээний хог гардаг. Эдгээр газар хогныхоо мөнгийг тогтмол төлж, хогоо цаг тухайд нь ачуулж байхгүй бол тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, торгох зэрэг арга хэмжээ авах юм байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж