
Мөн түүнийг бусдад учруулсан нэг тэрбум 600 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон юм. Харин Ш.Чуданжий шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр болжээ. Хуралд шүүгчээр Л.Даваасүрэн, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Ө.Одгэрэл нар оролцохоор болсон байна.
Анхан шатны шүүхээс түүнийг 13 удаагийн үйлдлээр 1.6 тэрбум төгрөгийг касснаасаа авч, хувьдаа завшсаныг тогтоосон. Харин тэрээр шүүхийн явцад уг мөнгийг хүмүүст зээлдүүлсэн хэмээн тайлбарласан.
Хэрэв түүний хэрэг давж заалдах шатны шүүхээс буцвал тэрээр ял эдэлж магадгүй юм байна. Учир нь Ш.Чуданжий хүүхэд саяхан 18 нас хүрчээ.
Д.Жаргал