Өмгөөлөгчдийн холбоо мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгчдийн холбоо мэдээлэл хийнэ

Монголын өмгөөлөгчдийн холбооноос хоригдоод байгаа өмгөөлөгчдийн талаар өнөөдөр ноцтой мэдэгдэл хийхээр болжээ. 

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарт өмгөөлөл үзүүлж байсан дөрвөн өмгөөлөгч өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд болсон шүүх хурлын үеэр өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж, шүүх хурлыг орхин гарсан үйлдлийг хууль зөрчсөн, шүүхийг илтэд үл хүндэтгэсэн гэж үзээд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, мөн Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр нарыг баривчлаад байгаа билээ.

Хурал Засгийн газрын ордны зүүн талд Лобби төвд байрлах Улс төр мэдээллийн төвд 13.00 цагаас болно.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж