Митт Ромни Бүгд найрамдах намаас нэр дэвших нь тодорхой болов

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Митт Ромни Бүгд найрамдах намаас нэр дэвших нь тодорхой болов

Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн дунд алдар нэрээр  хоёрт явж байсан хэт консерватор Рик Санторум энэ мягмар гаригаас эхлэн ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас гарснаа зарлав. Санторум өрсөлдөөнөөс гарснаар Массачусетс мужийн экс захирагч Митт Ромни намынхаа нэгдсэн нэр дэвшигч болж байгаа нь тодорхой болов. Үүгээр наймдугаар сарын сүүлчээр хийгдэх Бүгд найрамдах намын их хурлын таавар таамаг авагдав.

“Энэ бол амар биш шийдвэр байлаа… Бид түүнийг өнгөрсөн ням гаригт гаргасан ба өнөөдрөөс эхлэн кампаниа зогсоон тэмцлээ үргэлжлүүлэхгүй” гэж Санторум төрөлх муж Пенсильванийнхаа сонгогчидтай уулзахдаа  хэлсэн байна.

Түүнийг төрөлх мужийнхаа намын сонгууль хүртэл нэрээ татахгүй гэж байсан юм. Гэвч тэрээр намынхаа төлөө зүтгэнэ гэж амлажээ. Санторум өрсөлдөөнөөс гарсаны дараа бүгд найрамдахчуудын гурван нэр дэвшигч сунгаагаа үргэлжлүүлж байна. Энд сүүлч барин яваа консерватор, популист Ньютон Гингрич либертарийн үзэл баримтлалтай конгрессмен Рон Пол хоёроос Ромни намын дэмжигчдын саналаар хэтэрхий тасархай яваа юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж