Арслан зааны тугалыг харуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Арслан зааны тугалыг харуулна

ОХУ-ын  Ямало-Ненецкийн автономит тойргийн нутгаас  таван жилийн өмнө  олдосон Люба гэгч арслан зааны тугалыг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Хонконгод нээгдэх палеонтологийн үзэсгэлэн дээр дэлгэн харуулна. Тэр Дэлхийн мөсжилтийн үед зориулсан үзэсгэлэнгийн гол үзмэр болно гэж зохион байгуулагчид мэдээлжээ.

Саяхан оросын мэргэжилтэнүүд арслан зааны тугалыг нөөшилсөн бөгөөд одоо түүнийг тээвэрлэхэд хэмийн өөрчлөлтүүдээс айлтгүй болжээ. Хонконгийн дараа Любаг Макао, Индонез, Сингапур болон Тайванд харуулж сонирхуулах юм. Сайн хадгалагдсан арслан зааны тугалыг 2007 онд нэгэн голын мөнх цэвдэгийн давхаргаас цаа бугачин олсон юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар, бяцхан заан 37 мянга гаруй жилийн  настай бөгөөд нас барах үедээ 3-4 сартай байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж