
Саяхан оросын мэргэжилтэнүүд арслан зааны тугалыг нөөшилсөн бөгөөд одоо түүнийг тээвэрлэхэд хэмийн өөрчлөлтүүдээс айлтгүй болжээ. Хонконгийн дараа Любаг Макао, Индонез, Сингапур болон Тайванд харуулж сонирхуулах юм. Сайн хадгалагдсан арслан зааны тугалыг 2007 онд нэгэн голын мөнх цэвдэгийн давхаргаас цаа бугачин олсон юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар, бяцхан заан 37 мянга гаруй жилийн настай бөгөөд нас барах үедээ 3-4 сартай байжээ.