Киргизстаны баг хоёр ялагдалтай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Киргизстаны баг хоёр ялагдалтай боллоо

Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдрийн хоёр дахь тоглолт Хонконг болон Киргизстаны багийн хооронд боллоо. Тоглолт 3-0 (25-17; 26-24; 25-18) харьцаатай Хонконгийн багийн ялалтаар өндөрлөжээ. Өчигдөр Малайзын багийг буулган авсан тус багийн хувьд ийнхүү хоёр хожилтой болсон бол Киргизстаны баг хоёр хожигдолтой боллоо. Тэд өчигдөр өмнөх тэмцээний аварга Тайландын шигшээд 3-0 харьцаатай ялагдал хүлээсэн билээ.

Тэмцээний хуваарийн дагуу маргааш хоёр тоглолт болно. Эхний тоглолт 15.00 цагт Монгол ба Киргизстаны багийн хооронд болох бол хоёр дахь тоглолт Тайланд, Малайзын багийн хооронд болох юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж