Өмнөд Суданд энхийг сахиулна

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Өмнөд Суданд энхийг сахиулна

НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газраас манай улсад хандаж Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд мото буудлагын батальон оролцуулах хүсэлтийг ирүүлжээ. Үүний  дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч, Засгийн газрын тогтоолоор тус ажиллагаанд манай улс цэргийн багаа оролцуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан санамж бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэгт олгосон байна.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж