Зуун айлын уулзварын замын засварын ажил эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Зуун айлын уулзварын замын засварын ажил эхэлнэ

Энэ сарын 7-9-ний хооронд Эрхүүгийн гудамж буюу Хөгжим бүжгийн коллежийн уулзвараас Зуун айлын уулзвар хүртэлх замын засварын ажил эхлэх гэж байна. Ингэхдээ  маргааш 23.00 цагаас нөгөөдрийн 23.00 цаг хүртэл Хөгжим бүжгийн коллежийн уулзвараас Түлэнхийн эмчилгээний төвийн уулзвар хүртэл засах аж. Харин нөгөөдрөөс 9-нийг дуустал Түлэнхийн эмчилгээний төвийн уулзвараас Зуун айлын уулзвар хүртэлх замын засварын ажил эхлэх аж. Дээрх хугацаанд эдгээр замууд бүрэн засагдахгүй,зөвхөн хучилтын бэлтгэл ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Сонирхуулахад, XI хороолол руу явах жолооч нар зөвхөн Их тойруу болон Дашчойлон хийдийн замаар явах боломжтой гэнэ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж