Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших “Урт цагаан” буюу Жуулчны гудамжны голын хэсгээр автомашин зорчих ажлыг эхлүүлэхээр болсон талаар нийслэлийн удирдлагууд мэдэгдлээ. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр Самбуугийн гудамжны автозамын ачаалал буурах тооцоо гаргаад байгаа аж. Жуулчны гудамжийг чөлөөлөхийн тулд замын команиудын дунд тендэр зарлан, автозамын ажлыг гүйцэтгүүлэх юм байна. Одоо тус талбайд үйлчилгээ эрхэлж буй жижиг бизнес эрхлэгчдийн гэрээ нь албан ёсоор дуусч байгаа тул талбайг чөлөөлөхөд ямар нэгэн асуудал үүсэхгүй ажээ.
Б.ЭНХ