Найман ихрийн ээжийг заналхийлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Найман ихрийн ээжийг заналхийлжээ

Эсийн аргаар найман ихэр хүүхэд төрүүлсэн Калифорнийн иргэн Надя Сулеман бүсгүй мужийн хуулийн дагуу сард 2,000 ам.долларын тэтгэмж авдаг гэж ярьснаас хойш татвар төлөгчид түүнийг утсаар загнаж, заналхийлсэн захиа тасрахаа  больсон гэнэ. Бүсгүйд саяхан сүрдүүлсэн утгатай захиа ирсэн бөгөөд түүнийг Калифорни яв, үгүй бол үхнэ шүү гэж заналхийлсэн байжээ. Дээрх хэргийг цагдаагийн газраас шалгаж, мөрдлөг явуулж байгаа юм байна. Эсийн аргаар нийт 14 хүүхэд төрүүлсэн Надя саяхан нүцгэн зургаа авахуулж, хүүхдүүдээрээ бахархдаг гэж ярилцлага өгсөн нь шуугиан тарьсан билээ. Гэвч түүний ярилцлага нийтлэгдсэний дараа Калифорнийн зарим иргэд бухимдлаа илэрхийлж, “Бид чиний хүүхдүүдийн төлөө ажиллаагүй” гэж утсаар загнах болсон гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж