
Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд өнөөдөр Өндөр гэгээн Занабазарын цогцолборын шав тавих ёслол болжээ. Ёслолд хамба лам Чойжамц тэргүүтэй олон зочид оролцсон байна. Мөн энэ өдөр Арвайхээрт "Арвагар хээр" холбооны 10 жилийн ойн баярын арга хэмжээ болж байна. Энэ арга хэмжээний хүрээнд уяачид Монгол түмний морины их шүтээнд хүндэтгэл үзүүллээ гэж УИХ-ын гишүүн Г.Батхүү facebook-тээ тэмдэглэжээ.