Иргэний үнэмлэхээр санал өгөх үү?

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Иргэний үнэмлэхээр санал өгөх үү?

Өчигдөр хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга нар, ИЗНН-ын дарга Д.Энхбат, СЕХ, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн өрөөнд цугларч зөвлөлдөхөөр болсон юм. Зөвлөлдөх ажил хаалттай болсон.

УИХ-ын даргын өрөөнд болсон ярианы үеэр хэрэв иргэний ухаалаг цахим үнэмлэх хугацаандаа хэвлэгдэж чадахгүй бол яах талаар ярилцжээ. УИХ-ын сонгуулийн тухай шинэчилсэн хуульд тусгасан хамгийн шинэлэг ололттой зүйл нь иргэний цахим үнэмлэхээр автомат тооллогын машинаар санал хураах явдал байсан. Гэвч иргэний цахим үнэмлэх хугацаандаа эздэдээ олгогдож чадахгүй бол яах вэ гэсэн гацаа үүсээд байсан юм. Сонгууль явуулах хугацааг хойшлуулах уу, яах вэ гэсэн асуудал ч гарч ирсэн.

Тэгвэл уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Сонгуулийн санал хураалтыг иргэний үнэмлэхээр явуулна” гэсэн заалт Сонгуулийн хуульд байгааг сануулж, хэрэв бүр муугаар бодоод цахим үнэмлэхээ амжиж эздэд нь хүргэж чадахгүй бол хуулийн энэ заалтын дагуу одоогийн иргэний үнэмлэхээр сонгуулийг товлосон хугацаанд нь явуулж болно гэсэн байр суурь илэрхийлснийг оролцсон бусад хүмүүс дэмжсэн байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж