
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээн авахаас татгалзлаа. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан гуравдугаар сарын 28-нд болж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн мажоритар тойрогт нэр дэвшин өрсөлдөж ялагдсан ч 28 хувиас дээш саналын босго давсан нэр дэвшигч намуудаас гаргасан пропорциональ жагсаалт руу гулсч, УИХ-д сонгогдож болох тухай заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн юм.
Гэвч энэ дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо дэмжсэнгүй. Цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гишүүн Р.Гончигдорж “Үндсэн хуулийн Цэц нь УИХ-ын хууль тогтоох тулгуур зарчмыг булаалдаж, хуулийн зүйл заалтыг зааж байна. УИХ хууль тогтоох уу, Цэц хууль тогтоох уу” гэж байлаа.
Д.ОЮУН