Монголын шигшээ баг аваргуудыг яллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ баг аваргуудыг яллаа

Буянт-Ухаа спорт цогцолборт үргэлжилж буй Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр Монголын шигшээ баг эхний тоглолтоо хийж, Тайландын багийг буулган авлаа. 2009 онд болсон анхдугаар тэмцээнд нутагтаа түрүүлж байсан Тайландын баг өчигдөр Киргизстаны шигшээ багийг 3-0 харьцаатай ялсан бөгөөд өнөөдөр Монголын багтай хоёр дахь тоглолтоо хийсэн юм. Тоглолтын эхний үе Тайландын багийн давуу ялалтаар өндөрлөсөн ч хоёрдугаар үеэс эхлэн Монголын волейболчид өрсөлдөгчөө илүүрхэж эхэлсэн. Таван үе үргэлжилсэн тоглолт 14-25; 25-19; 17-25; 25-20; 15-10 харьцаатай Монголын шигшээ багийн ялалтаар өндөрлөв.

Монголын волейболчид маргааш ээлжит тоглолтоо Киргизстаны багтай хийнэ. Харин одоо Буянт-Ухаа спорт цогцолборт Хонконг болон Киргизстаны багийн тоглолт болж байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж