Хотын дарга ахмад дайчдыг шагналаа

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Хотын дарга ахмад дайчдыг шагналаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Элчин сайдын яам, Москва хотын Засгийн газрын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож Монгол, Оросын ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэн, Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 370 жилийн ойн медалиар 16 хүнийг шагнасан байна.
К.Жуков жанжны музейд болсон уг арга хэмжээнд хотын мээр эх орны ариун дайнд оролцож, аугаа их ялалт байгуулалцсан ахмад дайчдад урт удаан нас, эрүүл энх, сайн сайхныг хүсээд “Бид ОХУ-ын Элчин сайдын яам болон холбогдох бусад хүмүүстэй хамтран жил бүр энэхүү баярт үйл явдлыг тэмдэглэдэг. Энэ удаад их ялалтын 65 жилийн ой тохиож байгаагаараа ихээхэн онцлог юм. Мөн ахан дүүс болтлоо андалж, нөхөрлөсөн орос, монгол ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлж буйдаа ихээхэн талархалтай байна” хэмээн онцолжээ.

Л.Халиу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж