Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос санаачлан зохион байгуулсан Шинжлэх ухааны салбарын ажилтнуудын “Урлагийн их наадам”-д 20 орчим эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдийн 400 гаруй эрдэмтэн судлаачид, ажилтнууд оролцлоо. ”Урлагийн их наадам” найман төрөл 24 номинациар авъяастнуудаа тодруулан, шалгарсан бүтээлүүдээс бүрдсэн “Нэгдсэн тоглолт”-г МҮЭСТО-д зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгожээ.
Багын дүнгээр алтан медалийг Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн хүртсэн бол мөнгөн медалийг Ургамал Хамгаалалын Эрдэс Шинжилгээний Хүрээлэн, хүрэл медалийг Одон Орон Геофизикийн Судалгааны Төв тус тус эзэлжээ хэмээн БСШУЯ-ны /www.mecs.gov.mn/ сайтад мэдээлжээ.