ЧД-ийн Ард түмний хуралдай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

ЧД-ийн Ард түмний хуралдай боллоо

Чингэлтэй дүүргийн Ард түмний их хуралдай  өнөөдөр боллоо. Хуралдайд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог, МҮАН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг болон Чингэлтэй дүүргийн 1200 иргэн оролцсон байна. Хуралдайг нээж МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэлсний дараа Чингэлтэй дүүргийн ард иргэдэд тулгамдаж буй хамгийн гол асуудлуудыг дэлгэн ярилцжээ. Хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлуудыг  орхихгүй, гарах арга замыг хэлэлцэхээ амлажээ. Түүнчлэн мөрийн хөтөлбөртөө тусгах аж. 

О.Сэргэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж