
МоАХ-ноос Засгийн газрын хэд, хэдэн сайдыг ёс зүйгүй авирласан гэж үзэн, УИХ-ын Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэхээр асуудал тавиад байна. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарыг хамааруулж байна. Эдгээр сайд нар УИХ-ын 2008 оны сонгуулиар ард түмний дэмжлэгийг хүлээн тус бүрийн тойргоос сонгогдсон тул ийнхүү УИХ-ын Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэхээр хандсан байна. Мөн Уг албан бичигт онцолсноор дөрөвдүгээр сарын 15-н гэхэд УИХ-ын Ёс зүйн хороо нь дээрх сайд нарын асуудлыг авч хэлэлцэн дүгнэлтээ олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээгээд байна.
Г.Дарь